Home

Хамарын хийд

Виртуал музей үзэх

Цахим айлтгал

‘Хий салхи шиг алдар цуурайтавч, хээт солонго шиг хоосон замхарна
Ноён мэт төвшин сайхан сууснаа, нохой мэт хэрэн тэнүүчилнэ
Уул мэт бат байвч, өд мэт хийснэ, алт мэт хайрлавч, адсага мэт орхигдоно’    /…энэ бие…/

 

Ноён Хутагт Данзанравжаа

‘Зөв сэтгэлтэй бол буруу үгийг ч ойлгоно.
Буруу сэтгэлтэй бол зөв үгийг ч хардана.’

Ноён Хутагт Данзанравжаа

‘Үүл нь гараад бороо орохын цаг
Үүдэн гэмээ хоймор юуны ялгаа вэ?
Үйл байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээ залуугийн юуны ялгаа вэ?’

Ноён Хутагт Данзанравжаа

Энергийн төв

Тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1851 онд Өвөр баясгалант Хамарын хийдийн хойд талд орших эртнээс эгэлгүйд тооцогдож ирсэн олон өнгө солонгорсон толгодын төвд олон шавь нараа дагуулан очиж Шамбалын орны тэг бүтээн овоо босгож өөрийн шавь нар лугаа Шамбалын оронд уулзахын билэг ерөөлийг талбисан нь өнөөг хүртэл монголчуудын дунд “Хойд Шамбалын орон” хэмээн шүтэгдэн эргэл мөргөлийн ариун орон болсоор байна.

Ловон Бадмажунай бурхан

Ловон Бадмажунай нь манай эриний 7-р зуунд цаст тувдийн оронд заларч буддизмийн эхийг тавьж их хөлгөний уламжлалыг дагах ёсыг өөрийн биеэ дэлгэрүүлжээ. Их багшын олон намтар байдгаас Түвд оронд байсан үе нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед түвд оронд байсан хар шидтэнгүүд нь энэтхэг, Хятад, кашмир, монголын нүүдэлчдийн дунд ихэд алдаршин айлган чичрүүлж байсан нь, бурхан багшын бошго ёсоор буддын шашин умраас умарт дэлгэрэх цагтай давхцсан тул тэрхүү аюулыг арилгах түүхэн үүрэг Бадмажунай бурханд ноогдсон ажээ.

Зөвлөмж

Мэдээлэл

Гуравласан сүлжээ сургаал

Өсөхийн цагт санууштай нь Бишрэл, хичээл, сэтгэл гурав Өөдлөхийн тулд нягтлууштай нь Сургаал, үнэн, үлгэр гурав Ачлахын дээдээр ачлууштай нь Ээж, аав, эх орон гурав Асрахын дээдээр асрууштай нь Өтгөс, нялхас хань гурав Ялахын түрүүнд…

Олохуйяа бэрх эрдэнэт хүмүүний биеийг олоод

Олохуйяа бэрх эрдэнэт хүмүүний биеийг олоод уулзахуйяа бэрх бурхны шашин лугаа уулзаад удамбарын цэцэг мэт олдох бэрх очирт хөлгийн ном лугаа учраад ийм гурван бэрх лүгээ төгссөн хувьтай бөлгөө. Нүүрний хиртэй, хиргүй хоёрыг толинд үзээд…

Цаасан шувуу / хэмээх сургаал /

– Энэхүү сургаалийг хүмүүсийн хүсэлтээр орууллаа. Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь: Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн…

Жавартай тэнгэр салхилнам гэлээ

Жавартай тэнгэр салхилнам гэлээ Жалгын ногоо сэрэгнэм гэлээ Жаргалтай суугаад зовлонтой гэвэл Зовлон түүнээс ирдэг билээ Говийн ноён хутагт Данзанравжаа

Хандив

Буяны үйлсэд зориулж хандив өргөн Өглөгийн эзэн болж, гэгээрлийн буяны үндсийг сэтгэлдээ тарьж, сайн үйлийн үр-авъяас хөрөнгийг өөртөө суулгах боломжтой.

0
Таны сагс
  • No products in the cart.