
Хамарын хийд

Шамбала

буюу Хүслийн уул
Энергийн төв
Тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1851 онд Өвөр баясгалант Хамарын хийдийн хойд талд орших эртнээс эгэлгүйд тооцогдож ирсэн олон өнгө солонгорсон толгодын төвд олон шавь нараа дагуулан очиж Шамбалын орны тэг бүтээн овоо босгож өөрийн шавь нар лугаа Шамбалын оронд уулзахын билэг ерөөлийг талбисан нь өнөөг хүртэл монголчуудын дунд “Хойд Шамбалын орон” хэмээн шүтэгдэн эргэл мөргөлийн ариун орон болсоор байна.
Хамарын хийд
Шинэ орон хийд барьж байгуулах тухайд Ноён хутагт Лувсанданзанравжаа өөрийн багш III дүрийн Жанжаа гэгээнд айлтгаваас хийд байгуулах газрыг сайтар сонгож, тэр газар нь заавал 108 модтой газар- байх, мөн тухайн газрын нэрийг өөрчлөх ёстой хэмээн айлдсан байдаг.

Тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1851 онд Өвөр баясгалант Хамарын хийдийн

“Хамар” хэмээх ухаа уулын өврийг сонгож 1818 онд Өвөр баясгалант Хамарын хийдийг үүсгэн байгуулав.

Говь нутгийнхны эрт цагаас тахиж ирсэн тахилга шүтээнтэй олон уулын дундаас хамгийн алдартай нь Хан Баянзүрх уул юм.
Ловон Бадмажунай бурхан
Ловон Бадмажунай нь манай эриний 7-р зуунд цаст тувдийн оронд заларч буддизмийн эхийг тавьж их хөлгөний уламжлалыг дагах ёсыг өөрийн биеэ дэлгэрүүлжээ. Их багшын олон намтар байдгаас Түвд оронд байсан үе нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед түвд оронд байсан хар шидтэнгүүд нь энэтхэг, Хятад, кашмир, монголын нүүдэлчдийн дунд ихэд алдаршин айлган чичрүүлж байсан нь, бурхан багшын бошго ёсоор буддын шашин умраас умарт дэлгэрэх цагтай давхцсан тул тэрхүү аюулыг арилгах түүхэн үүрэг Бадмажунай бурханд ноогдсон ажээ.
Зөвлөмж
![]() ![]() ![]() ![]() ![]() |
Мэдээлэл

Өсөхийн цагт санууштай нь Бишрэл, хичээл, сэтгэл гурав Өөдлөхийн тулд нягтлууштай нь Сургаал, үнэн, үлгэр гурав Ачлахын дээдээр ачлууштай нь Ээж, аав, эх орон гурав Асрахын дээдээр асрууштай нь Өтгөс, нялхас хань гурав Ялахын түрүүнд…

Олохуйяа бэрх эрдэнэт хүмүүний биеийг олоод уулзахуйяа бэрх бурхны шашин лугаа уулзаад удамбарын цэцэг мэт олдох бэрх очирт хөлгийн ном лугаа учраад ийм гурван бэрх лүгээ төгссөн хувьтай бөлгөө. Нүүрний хиртэй, хиргүй хоёрыг толинд үзээд…

– Энэхүү сургаалийг хүмүүсийн хүсэлтээр орууллаа. Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь: Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн…

Жавартай тэнгэр салхилнам гэлээ Жалгын ногоо сэрэгнэм гэлээ Жаргалтай суугаад зовлонтой гэвэл Зовлон түүнээс ирдэг билээ Говийн ноён хутагт Данзанравжаа
Хандив
Буяны үйлсэд зориулж хандив өргөн Өглөгийн эзэн болж, гэгээрлийн буяны үндсийг сэтгэлдээ тарьж, сайн үйлийн үр-авъяас хөрөнгийг өөртөө суулгах боломжтой.