Байрлал: Дорноговь аймгийн Өргөн сум

Зай: Улаанбаатараас 516 км, Аймгийн төвөөс 45км

Дорноговь аймгийн тухай: Дорноговь аймаг нь Монгол орны зүүн өмнөт хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог, БНХАУ-тай 600 гаруй км газраар хиллэдэг. 109,5 мянган кв км нутаг дэвсгэртэй. Чингис хааны төрийн их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор Мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ.

Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм.

Хамарын хийдрүү аялахад бэлдэх зүйлс:

Хамрын хийд рүү аялахад та Шамбалын оронд зочилж дэлхийн хамгийн их энергитэй газраас энерги цуглуулаад буцахаас гадна Хүслийн уул, Бясалгалын зуун найман агуй, Мээм хад, Сакура зэрэг олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой юм. Мөн та Хамрын хийд рүү аялахаар шийдсэн бол дараах зүйлсийг заавал бэлдэж авч яваарай.

  • Сэржим өргөх архи
  • Тавгийн идээ
  • Хадаг
  • Будаа
  • Сүү
0
Таны сагс
  • No products in the cart.